“Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж, 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг ирэх долдугаар сарын 14,15-нд зохион байгуулахаар тогтов.
Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, дэд даргаар нь Соёлын сайд Ч.Номин ажиллана.