Төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханш суларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-28 06:42:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 1 дүгээр сард 3467.21 төгрөг боллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 617.86, өмнөх сарынхаас 35.93 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 510.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 62.08, өмнөх сарынхаас 18.74 төгрөгөөр суларчээ. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 49.78 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.48 төгрөгөөр суларсан ч өмнөх сарынхаас 2.57 төгрөгөөр чангарсан байна.

Холбоотой мэдээ