Европын Холбоо ажилтнууддаа “TikTok”-ийг албаны гар утсанд ашиглахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-01 10:14:31

ПАРИС. /France24/. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс ажилтнууддаа албаны төхөөрөмжүүдэд “TikTok” аппликэйшныг ашиглахыг хориглох шийдвэрийг Европын Комисс гаргалаа.


"Энэхүү хязгаарлалт нь ажилтнуудын хувийн төхөөрөмжид үл хамаарна” гэж Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Европын Зөвлөлийн ажилтнуудад мөн ижил удирдамж өгсөн бол Европын парламентын ажилтнуудад албаны цахим шуудан зэрэг байгууллагын аливаа үйлчилгээнд нэвтэрдэг хувийн гар утаснаасаа “TikTok”-ийг устгахыг үүрэг болгосон байна.


АНУ-ын төрийн байгууллагуудын ажилтнууд албаны төхөөрөмжүүдээсээ “TikTok” аппликэйшнийг 30 хоногийн дотор устгах үүрэг өгсөн талаар тус улсын хэвлэлүүд мягмар гарагт мөн мэдээлжээ. Түүнчлэн интернэт хаяг дээр ирж буй богино хэмжээний дүрс бичлэг үзэх Хятадын үйлчилгээтэй холбоотой бүх хүсэлт хаагдах аж. 

Холбоотой мэдээ