БНАСАУ: НҮБ хамтарсан сургуулиа зогсоохыг АНУ, БНСУ-аас шаардах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-06 13:44:30

ПЁНЬЯН. /NHK/. НҮБ цэргийн хамтарсан сургуулилалтаа нэн даруй зогсоохыг АНУ, БНСУ-аас шаардах ёстой гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.


БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд төрийн мэдлийн хэвлэлээрээ дамжуулан ням гарагт уг мэдэгдлийг хийсэн байна. АНУ-БНСУ гуравдугаар сарын 13-23-ны өдрүүдэд ээлжит хамтарсан сургуулиа хийхээр товлоод байгаа аж.


Мэдэгдэлд АНУ-БНСУ-ын хамтарсан сургуулийг, тэр дундаа баасан гарагт явуулсан агаарын цэргийн сургуулилалтыг шүүмжлээд, тус хоёр орны хариуцлагагүй үйлдлүүдийн улмаас Солонгосын хойгийн байдал маш түгшүүртэй чиглэлд шилжиж байгааг онцолжээ.


Улмаар цэргийн хамтарсан сургуулилалтаа зогсоохыг АНУ, БНСУ-аас шаардахыг НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна. Хоёр улсын хамтарсан сургуулилалт нь хойгийн “сөргөлдөөний байдлыг нэмэгдүүлж” байгааг мөн мэдэгдэлд дурджээ.


Пёньян удахгүй болох хамтарсан сургуулилалтын үеэр өдөөн хатгасан үйлдэл хийж магадгүй гэдэгт шинжээчид санаа зовниж байгааг “NHK” телевиз мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ