ӨНӨӨДӨР: ХӨСҮТ-өөс ковидын хилийн тандалтын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-07 06:14:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 7-ны өдөр болох үйл явдлын тойм.


10.00 цагт: ОБЕГ-т: БНСУ-ын Гал, гамшгийн удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын олон улсын “Good Neighbors International” ТББ-аас буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн хоёр автомашин болон гал түймэртэй тэмцэх зориулалтын хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулна. Утас: 8615-0069.


-Төрийн ордонд: Засгийн газрын хуралдаан болно.


11:00 цагт: ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, ковид-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар мэдээлнэ. Утас: 8964-7777.


-АТГ-аас гэмт хэргийн шинжтэй хэргүүдийн талаарх иргэдийн гомдол, саналын судалгааны дүнг танилцуулна. 


14.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын Арт галерейд: “Эмэгтэй уран бүтээлчид” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 9139-9149.



Холбоотой мэдээ