Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-03-15 08:36:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр, энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай байна.

Цасны дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо км байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав газруудын 65-85% хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.31 шоо км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голын сав газрын 20-40 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.27 шоо км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

-Том, жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх,

-Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгох,

-Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГзөвлөлөө.

Холбоотой мэдээ