ХОВД: Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн гурван төрлийн бүтээгдэхүүнд гэрчилгээ олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Ховд
аймагт үйлдвэрлэж буй гурван төрлийн бүтээгдэхүүнд "Үндэсний брэнд бүтээгдэхүүн, ажил
үйлчилгээний гэрчилгээ" олголоо.
Олон
улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Хэрэглэгчид
гэдэг тодорхойлолтод бид бүгд орно.
Өнөөдөр Ховд аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах нийгэмлэгээс нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид шагнал гардууллаа.
Ховд
аймагт үйлдвэрлэж буй "Баясгалант өндөр хөхий" ХХК-ийн "Далан
давхар" гурилан бүтээгдэхүүн, "Арван
улиас" хоршооны 12 сортын лооль, "Оюу
тогтох" ХХК-ийн сүү цагаан идээний иж бүрдэл нь Монголын хэрэглэгчдийн
таашаалд нийцсэн биет болон оюуны өв сангийн бүртгэлд хамрагдах шаардлага
хангасан байна.
Иймээс
2023 оны 3 дугаар сард дээрх гурван төрлийн бүтээгдэхүүнийг улсын брэнд
бүтээгдэхүүний санд бүртгэж, "Үндэсний
брэнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний гэрчилгээ" олгосныг өнөөдөр албан
ёсоор хүлээлгэн өглөө.
Мөн
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн "Хүндэт тэмдэг"-ээр Ник петровис
ХХК-ийн ажилтан П.Соёлмаа, Т.Цэрэнханд, "Тэс
петролиум" ХХК-ийн ажилтан Г.Жаргалсайхан нар энгэрээ мялаав.
Түүнчлэн
Ховд аймгийн 90 жилийн ойн медалиар "Сод монгол" ХХК-ийн ажилтан С.Пунцагноров,
Ник петровис ХХК-ийн ажилтан Ш.Дорждэрэм нар шагнагдсаныг албаныхан гардуулан
өгч, баяр хүргэлээ.