БУЛГАН: “Алтаргана” наадам Булган аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-20 19:24:37

Булган /МОНЦАМЭ/ Олон улсын “Алтаргана” наадам ирэх жил Булган аймагт болно. Өнгөрсөн онд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулсан Буриад түмний олон улсын “Алтаргана” наадамд аймгийн урлаг, спортын 40 төлөөлөгч  оролцож, 2024 оны наадмыг аймагтаа зохион байгуулах эрхийг авсан юм.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Алтаргана” наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Засаг даргаар ахлуулан байгуулаад байна. Саяхан ажлын багийн анхдугаар хурал болж, “Алтаргана” наадмын хүрээнд ашиглах логоны ерөнхий загварыг хэлэлцэж, аймгийн Засаг даргын захирамжаар батлах дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хороог томилон наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн саналаа солилцлоо. Цаашид ажлын багийн хурлыг сар бүр хийхээр тогтлоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга М.Батчимэг мэдээллээ. 

Холбоотой мэдээ