БАЯНХОНГОР: Мазаалайг хүзүүвчлэх ажлыг ирэх сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-21 18:08:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-18-ны хооронд мазаалайд нэмэлт тэжээл тавин өгч, ирэх сард хүзүүвчлэх ажлын бэлтгэлийг хангажээ.


Нийт 10 цэгт байрлах 14 тэжээлийн саванд 1200 кг тэжээл, 100 кг самар тавьж биотехникийн арга хэмжээг авсан байна.




Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа мазаалай баавгайд тэжээл тавих ээлжит ажлыг мазаалайн гол байршил нутаг Цагаан богд, Шар хулсны нуруунд зохион байгуулсан аж. Энэхүү ажлыг Баянхонгор аймгийн "Цагаан зам" автосервис, Арт софт хэвлэлийн компани, "Үзэсгэлэнт Баянхонгор" цахим нэгдэл, аймгийн гэрэл зурагчдын холбоо хамтран хийжээ.


Ташрамд дурдахад, Мазаалай баавгай ичээнээсээ гарсан нь хоёр цэгт байрлах автомат камерт бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ