Зуншлага тааруухан байгаа учир зарим сум ургацаа бүрэн алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-02 20:32:41

Хэнтий аймгийн хэмжээнд зуншлага тааруухан, таримал ургамлын бутлалтаас гол хатгалтын хүртэлх хугацаанд чийгийн дутагдал болон хэт их халалтаас шалтгаалан Дадал, Норовлин, Батноров сум ургац бүрэн алджээ. Хэрлэн сумын Өлзийт тосгон, Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны зарим аж хуйн нэгжүүд нийт 14,2 мянган га талбайн ургац алдсан байна.

Аймгийн хэмжээнд газар тариалангийн 90,2 мянган га-д эргэлтийн талбайтай, үүнээс 67,2 мянган га талбайг аж ахуй нэгж эзэмшдэг. Энэ онд 42 аж ахуйн нэгж иргэд нийт 33,6 мянган га-д тариалалт хийснээс үр тариа 24,7 мян/га, малын тэжээл 605 га, тосны ургамал 7,3 мян/га-д төмс, хүнсний ногоо 700 гаруй га-д тус тус тариалжээ.

Мөн энэ жил 29,6 мянган тн үр тариа хураан авахаас аймгийн ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр 10,6 мянган тн буюу нэгжээс 6,7 цн ургац хураан авах төлөвтэй, энэ нь нийт хураах ургацынхаа 35,8 хувийг хураан авч 64,2 орчим хувийн ургацаа алдах төлөв байдалтай байна.

Хэдийгээр ургацын байдал тааруу байгаа ч Баян-Адарга сумын Идэр-Онон, Мөнхийн дуурлиг, Дацан агро, Хурхын Порлог систем, Хурх буудай зэрэг аж ахуйн нэгжүүдийн ургацын дундаж 10-15 цн орчим байгаа нь тариалалтын технологи, уриншийн чанараас шууд шалтгаалж ургацын чанарт хамаарч байгаа аж. Өнгөрсөн 2015 онд ч бас ургац алдаж газар тариалангийн аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсон байна. Энэ жилийн ургацын байдал тааруу байгаа хэдий ч газар тариалангийн аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ажил техник засвар болон бусад ажлуудаа хийж дуусган ургасан тариагаа хаягдалгүй хураахаар шамдан ажиллаж байна.

Энэ онд 20 гаруй мянган га-д уриншийн боловсруулалтыг хийж ургацын байдлаас үзэхэд ирэх жил 3,0 гаруй тн үр шаардагдах бөгөөд 2000 орчим тонн үр дутагдах төлөвтэй байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ