БАЯНХОНГОР: Өнгөрсөн онд 100 гаруй нуур, 31 рашаан тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-22 14:34:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргаанаас 2022 онд аймгийн 20 суманд усны тоо бүртгэлийн тодотгол хийж, мэдээллийн санг бүрдүүлжээ.


Тодотголоор, гол горхи 269, булаг шанд 1211, нуур 104, рашаан 31, гүн өрмийн худаг 657, энгийн уурхай худаг 3168, цооног 126, услалтын систем 10, хөв цөөрөм 16, цэвэрлэх байгууламж 5, гүүр 13 тоолуулсан байна.


Үүнээс шинээр гарсан гүн өрмийн худаг 28, цэвэрлэх байгууламж 1, ширгэсэн гол горхи 7, шургасан 22, ширгэсэн булаг шанд 40, шургасан 19 байгаа аж.



Өмнөх /2021/ онд нь аймгийн хэмжээнд нийт  267  гол, 97 нуур, тойром, дөрвөн бүлэг нуур нийт 101, 1193 булаг шанд, 31 рашаан, 3794 худаг үүнээс 649 гүн өрмийн, 3145 энгийн уурхайн худаг тоолж баталгаажуулж байжээ.


Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн  Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Өлзийт, Баацагаан, Баянцагаан сумдын нутгийг дамнасан урсац бүрэлдэх эхийн 570.079 га талбайг 2023.02.13 өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, аймгийн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.

Холбоотой мэдээ