БАЯНХОНГОР: Орон нутгийн залуус Тайваньд суралцах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-27 07:52:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг Тайванийн Их сургуулиудтай хамтран ажиллаж, боловсон хүчин бэлтгэх санамж бичиг байгуулав. Тодруулбал, Тайванийн Чаяоны Технологийн Их сургууль, Нанхуа Их сургууль, Минчуан Их сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурсан байна. 


Баянхонгор аймгаас зарим шаардлагатай мэргэжлээр дээрх сургуулиудын 2+2 хөтөлбөрөөр (2 жил Тайванийн Их сургуульд, 2 жилд нь хамтын ажиллагаатай Америк, Австралийн Их сургуулиудад) суралцах боломж ийнхүү нээлттэй болж байна.


Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан эдгээр сургуулиуд энэ оны тавдугаар сард Монгол Улсад ирж Баянхонгор аймагт зочлон, сургуулиа сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах аж.


Санамж бичгийн хүрээнд өрнөх үйл ажиллагаа өрсөлдөх чадвартай шилдэг боловсон хүчнийг бэлтгэх, хүүхэд, залуучуудыг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой. 

Холбоотой мэдээ