Визний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-30 14:56:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр манай улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байгааг ГХЯ-ны Консулын газраас нийт иргэддээ хандаж анхаарууллаа.


Монгол Улсын иргэд нь урд хөрш рүү 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай юм. Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн мөнгөн торгууль оногдуулдаг аж.


Иймд визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг БНХАУ руу зорчиж буй нийт иргэддээ анхааруулжээ.


Холбоотой мэдээ