Хилийн чанад дахь монголчуудынхаа мэдлэг чадварыг хөгжлийн хөшүүрэг болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-03 08:37:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбартай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын мэдлэг, чадварыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь” төслийн нээлт өнгөрсөн сарын 30-нд боллоо.


Уг төсөл  оны 3 дугаар сараас ирэх оны 8 дугаар сарын хооронд хэрэгжих юм. Төсөл нь хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийнхээ талаар дэлгэрэнгүй судалгаа хийх, тэдний нийгэмд болон төрийн бодлого, үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар Засгийн газар иргэд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой аж.

Холбоотой мэдээ