БУЛГАН: “Амьд хөгжим” нэг сарын сургалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-03 08:50:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур суманд “Амьд хөгжим” нэг сарын хугацаатай сургалт болж байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Жигмэд, “Мөнгөн харандаа" хамтлагийн ахлагч, ая зохиогч, хөгжимчин Л.Энхбаяртай сургалт зохион байгуулахаар хамтран ажиллах гэрээг байгуулсан байна. Уг сургалтад 30 гаруй хүүхэд, залуучууд хамрагдаж, авьяас чадвараа хөгжүүлж байна. 

Мөн иргэн Б.Батдэлгэр хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, сургалтын үйл ажиллагааг 2,0 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

Холбоотой мэдээ