БУЛГАН: Аймгийн ИТХ энэ долоо хоногт хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-10 08:44:15

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн XV хуралдааныг 4 дүгээр сарын 12-ны хуралдуулахаар аймгийн ИТХ-ын даргын захирамж гарсан байна.

Шилэн дансны хуулийн хэрэгжилт, орон нутгийн өмчит газруудын 2022 оны тайлан, 2023 оны элсэлтийн еренхий шалгалтын бэлтгэл ажлын тухай, орон нутгийн өмчийн асуудал, Бүрэнгийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал, түгээмал тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Мөн Булган аймаг, “Энержи плас” ХХК буюу Дулааны станцын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн тухай асуудал хэлэлцэнэ. Сүүлийн жилүүдэд дулааны үнэ тариф, гэрээтэй холбоотой маргаан үүсэж хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.

Холбоотой мэдээ