Төвийн нутгаар өнөөдөр цасан шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-04-13 08:57:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Энэ сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилэгээний газар анхаарууллаа.

2023 оны 4 дүгээр сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 


Энэ сарын 14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16,17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2-3 градус хүйтэн, өдөртөө +15+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ