ЗАВХАН: Санал өгсөн иргэдийн тоогоор тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймгийн 8200 гаруй иргэн төсвийн хөрөнгө оруулалтын цахим аппликейшнээр дамжуулан санал өгчээ.
2024 оны улсын төсөвт тусгагдах
хөрөнгө оруулалтын төслийн ажлуудад иргэдээс санал авах ажлыг аймгийн Засаг даргын А/101 дүгээр захирамжаар байгуулсан ажлын баг зохион байгууллаа.
Тодруулбал, төрийн
байгууллагууд болон Швейцарын хөгжлийн агентлаг, нийгмийн эгэх хариуцлагын
Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банк, Дэлхийн Зөн ОУБ хамтран
хэрэгжүүлж буй МАСАМ II төслийн Завхан аймаг дахь хэрэгжүүлэгч байгууллагууд
болох Өрнөх хөгжил, Оюунлаг таны туслагч, Ахмад мэргэжилтний холбоо гэсэн иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажилласан.
Энэ хамтын ажиллагааны үр дүнд 2024 онд Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 282 төсөл санаачилж, нийт 8289 иргэнээс төсвийн хөрөнгө оруулалтын цахим аппликейшнээр дамжуулан санал авсан байна.
Санал асуулгаар аймгийн дүнгээр Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж, Тосонцэнгэл сумын Онцгой байдлын барилга байгууламжийн төсөлд иргэд хамгийн их санал өгсөн байна.
Иргэдээс санал авах ажил Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд санал өгсөн иргэдийн тоогоор Завхан
аймаг тэргүүлж байна.
Мөн төсвийн ил тод байдлыг хангах
зорилгоор аймгийн Иргэдийн төсвийг инфографикаар ойлгомжтой байдлаар товхимол
болон цахим хэлбэрээр хүргүүлсэн нь иргэдийн сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болсон. Аймгийн иргэд санал асуулгад маш идэвхтэй, оролцоо сайтай байлаа гэж
аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.