"Арвин хүч” тавилгын үйлчилгээний төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-06 19:23:01

Ховд аймагт модон эдлэл үйлдвэрлдэг "Нарсны үнэр" компани шинээр Арвин хүч  үйлчилгээний төв барьж ашиглалтад оруулан нээлтийн ёслолл хийлээ.

Ёслолд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх оролцов. Тэрээр уг нээлтийн үеэр “Ховд аймгийн өнгө үзэмжийг чимээд зогсохгүй аймгийнхаа эдийн засаг, бизнесийн орчинд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон хэмжээний үйлчилгээний төв баригдаж байгаад баяртай байна. Айл өрхийн хамгийн чухал хэсэг болох тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Г.Батчимэд захиралтай “Нарсны үнэр” ХХК-ийнхаа хамт олны цаашдын ажилд нь амжилт хүсье” гэлээ.

“Нарсны үнэр ХХК нь 1997 оноос гэр ахуйн бараа худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр болдог “Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдаанаас 1-р байр, тусгай байрын шагналыг удаа дараа хүртэж ирсэн  төдийгүй 10-15 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ