Польш улсаас хүнс, мэдээлэл технологийн компаниуд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-18 16:47:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр хоёр орны бизнес форум болох гэж байна. Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг, МҮХАҮТ хамтран зохион байгуулах уг форумд Польш улсаас сүү, мах, махан бүтээгдэхүүн зэрэг хүнсний болон эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан эрчим хүч, барилга, хөдөлмөр зуучлалын салбарын компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох аж.

Нийслэл Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудалд 4 дүгээр сарын 25-нд болох форумаар бизнес эрхлэгч нар хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож, бизнес түншийн харилцаа тогтоож, өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх боломжтойг зохион байгуулагчдаас мэдээлж байна.  


Холбоотой мэдээ