БАЯНХОНГОР: Алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-19 15:19:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэхээр шинээр байгуулж буй Төрийн цахим үйлчилгээний газар түүний боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 


Тэгвэл Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын орон нутаг хариуцсан хэлтсийн дарга М.Алимаагаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт Төрийн цахим үйлчилгээний  хэлтэс  болон сумдын төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэдэг ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг хийлээ. 


Ажлын багийнхан Төрийн цахим үйлчилгээг операторын горимоор үзүүлэх стандартыг мэдэх, мэдээллийн аюулгүй байдлыг  хамгаалах, ажлын байран дахь стрессийг удирдахад мэдлэгжих, холбогдох хууль тогтоомж журмуудын хэрэглээ, E-Mongolia аппликейшн хэрхэн ашиглах талаар хүн хуулийн этгээдэд зааварчилгаа зөвлөгөөг өгав.


Ташрамд дурдахад, Баянхонгор аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн инженер Г.Ганчулуун томилогдон ажиллаж байна.

Холбоотой мэдээ