ХОВД: 4000 орчим иргэнд эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан баг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Чандмань, Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст, Үенч гэсэн 6 суманд ажиллалаа. Энэ үеэр сумын иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонсож, аймаг орон нутгийн цаг үеийн ажлыг танилцуулсан бөгөөд ойролцоогоор 4000 орчим иргэнийг эрүүл мэндийн болон төрийн нэг цэгийн үйлчилгээнд хамруулжээ. Заавал аймгийн төв орж байж авдаг төрийн зарим үйлчилгээг иргэдэд ойртуулан чирэгдэл багатай, тухайн орон нутагт нь ирж үзүүлж байгаад иргэд талархалтай байна. Мөн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар болон ахмад, гавьяат эмч нарын хийж буй үзлэг, оношилгоо нь аливаа өвчний хүндрэлийг багасгах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Үүнээс гадна сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд ажлын байранд нь очиж мэргэжил, арга зүйн зөвлөмж, сургалт хийж байгааг албаныхан онцоллоо.
”Нээлттэй Ховд” өдөрлөгийг Ховд аймгийн ЗДТГ-аас санаачилсан бөгөөд өнөөдөр 7 дахь өдрөө
Булган суманд үргэлжилж байна. Үргэлжлүүлэн Алтай, Мөнххайрхан, Манхан суманд
хуваарийн зохион байгуулж, иргэдэд төрийн болон
эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.