Малжуулах төсөлд 10 сумын 126 өрх хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгаас энэ жилд 10 сумын 126 өрх малжуулах төсөлд хамрагдахаар болжээ.
2010 оноос эхлэн хэрэгжиж ирсэн малжуулах төсөлд өнөөдрийн байдлаар 306 өрх хамрагдаад байна.
Мөн малчин өрхүүдийг зөвхөн малжуулаад зогсохгүй өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрхийн төсвийг хэрхэн авч явах талаар сургалтыг малчдад өгдгөөрөө онцлог юм. Малжуулах төсөл сум бүрт нээлттэй болдог учраас ямар нэгэн маргаан гардаггүй төсөл хөтөлбөр гэж хэлж болох ажээ.
"Малжуулах сангийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зөвлөл"-ийг аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд ахлан ажиллаж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн