ОУХМ Б.Чинзориг ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-12 21:59:30
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсад болж буй "Ташкент-2023"  боксын ДАШТ-ий 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг өнөөдөр мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны боксчин Б.Усмоновтой тулалдаж 4:1 оноогоор яллаа.


Ийнхүү тэрбээр ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангаж, ням гарагт Узбекистаны Руслан Абдуллаевтай аваргын алтан медалийн төлөө тулалдахаар боллоо.


Харин ОУХМ Б.Мишээлт Узбекистаны боксчин А.Мудинхуаевтай хагас шигшээд тулалдаж шүүгчдийн саналаар ялагдал хүлээж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Монголын боксын түүхэнд 67 кг-ын жинд анх удаа боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин болж байгаа юм.


Холбоотой мэдээ