БАЯНХОНГОР: Хүн амын 64 хувь нь 35 хүртэлх насныхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-17 10:23:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн суурин хүн амын тоо 2022 оны жилийн эцсийн байдлаар 89.643 болоод байгаа бол хүн амын 2.7 хувь нь Баянхонгор суманд амьдарч байна.

Тус аймагт 26600 гэр бүл /өрх/ бүртгэлтэй. Үүнээс 6000 орчим нь өрх толгойлсон эцэг, эх байна.

Нийт хүн амын 45.453 буюу 50.1 хувийг эмэгтэйчүүд, 49.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 

Тэгвэл нийт хүн амын 64.2 хувийг 35 хүртэлх насны хүн ам, 29 хувийг 35-59 насны, 6.8 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байгаа аж.
Холбоотой мэдээ