БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг угтах ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-21 19:09:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг угтан авах ёслол жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.


Энэ үеэр Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн монголын болон францын талын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын  тэргүүн, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч нартай мэндчилэв. Улмаар Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Төрийн ордны “Баганат” танхим Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.


Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны товч намтар:

1977 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод төрсөн.


Боловсрол

1999 онд                 Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультет

2001 онд Парисын Улс төрийн институт

2004 онд Францын Үндэсний удирдлагын сургууль


Ажил мэргэжил

2004 онд Францын Санхүүгийн хяналтын албанд байцаагч

2007 онд Францын эдийн засгийн өсөлтийг дэмжих комисс

2008-2010 онд "Rothschild & Cie" банканд хөрөнгө оруулалтын зөвлөх,

2010-2012 онд "Rothschild & Cie" банкны түнш

2011 онд   Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллаж, мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн хэсгийг боловсруулсан.

2012-2014 онд Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч

2014-2016 онд Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд

2016-2017 онд Төвийн үзэлтэй “En marche» /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж удирдсан.

2017 оноос         Франц Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.


Холбоотой мэдээ