Алматыг зорьсон Монголын шатарчид

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-02 14:17:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казакстаны Алматы хотод зургаадугаар сарын 4-ний өдөр эхлэх юм. Энэ удаагийн ААШТ-д оролцохоор манай улсаас дэлхийн шатрын мастер, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од ахлагчтай 6 тамирчин өнөөдөр хөлгийн жолоо заллаа.


Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс их мастер С.Билгүүн, Ц.Батчулуун, дэлхийн шатрын холбооны мастер Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, спортын мастер Х.Баясгалан нар тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөнө.

 

Азийн аваргад 17 орны 130 тамирчин оюун ухаанаа уралдуулах бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд эхний 4, эмэгтэй ангилалд эхний 2 байрт орсон шатарчид Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.

Холбоотой мэдээ