Наадмын нээлт, хаалтад 1200 гаруй уран бүтээлч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтыг “Скин” интертайнментын хамт олон хариуцан хийхээр болсон бөгөөд бэлтгэл ажил үргэлжилж байна.
"Эв мөнхийн тусгаар Монгол” уриатай зохиомжилж буй тус тоглолтод тайзны үзүүлбэрийг технологийн дэвшлийг ашиглан дэлгэцийнхтэй хослуулан, үзэгч олонд шинэлэг байдлаар харуулахыг зорьж буйг ерөнхий найруулагч Б.Анар хэлж байна.
Нээлт, хаалтын урлагийн тоглолтын эхний нэгдсэн бэлтгэлийг өчигдөр эхлүүлсэн бөгөөд мэргэжлийн урлагийн театр, чөлөөт уран бүтээлчид гээд 1200 гаруй уран бүтээлч оролцож байна.