БАЯНХОНГОР: Уран сайхны гимнастикийн 87 тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-20 15:46:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын уран сайхны гимнастикийн тэмцээн өнөөдөр Усан бассейн цогцолборт эхэллээ.


Уран сайхны гимнастикийн тамирчид багийн болон ганцаарчилсан тууз, цагариг төрөлд нийт 87 тамирчин өрсөлдөж байна.


Сар хүрэхгүйн өмнө нь Филиппин улсын нийслэл Манилад болсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд шалгарсан Н.Урангоо, У.Айыына тэргүүтэй шилдэг өсвөрийн тамирчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж байгаа аж.


Өнөөдөр урьдчилсан шатны тэмцээн болж, маргааш финалын шатанд өрсөлдөж медалийн эзэд тодорно.



Холбоотой мэдээ