СЭЛЭНГЭ: Тужийн нарсанд БНСУ-ын дэмжлэгтэйгээр ойжуулалт хийсний 20 жилийн ой тохиож байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Монгол-Юүхан Кимбэрли ой буюу Тужийн нарсанд БНСУ-ын дэмжлэгтэйгээр
ойжуулалт хийсний 20 жилийн ой тохиож байна.
2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли”
компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран Тужийн нарсан ойг нөхөн сэргээх
ажлыг эхлүүлжээ.
Энэ
хугацаанд 3250 га талбайг амжилттай нөхөн сэргээсэн
нь нийт талбайн 32.3 хувийг эзэлж байгаа ажээ.
Энэхүү
ойжуулалттай холбогдуулсан ёслолын үйл ажиллагааг Тужийн нарсанд өчигдөр зохион
байгууллаа.
Сэлэнгэ аймгийн
Шаамар сумын нутаг дахь 46.5 мянган га талбай бүхий тэгшхэн ухааг бүрхсэн
элсэрхэг хөрснөө тухлан ургасан нарсан ойг эрт дээр үеэс Тужийн нарс
хэмээн нэрлэж иржээ.