ЭСЯ-ны номын сангийн нээлтэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-21 09:26:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Москва дахь Монголын ЭСЯ-ны хоёдугаар байранд зочилж, Номын сангийн нээлтийн ажиллагаанд оролцож, хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичлээ.


ЭСЯ-ны номын сан нь Москва хотноо сурч, ажиллаж буй монгол залуус болон монголын түүх, соёлыг сонирхдог орос иргэд, олон нийтэд нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна. Номын сан нь ЭСЯ-ны 101 жилийн түүхийг илтгэсэн музейн булан, 1700 орчим номтой номын фонд, уншлагын болон  сургалт, мэдээллийн танхимаас бүрдсэн ажээ.


Мөн энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөгчид ЭСЯ-ны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх танилцуулгатай танилцсан байна.



Холбоотой мэдээ