ДОРНОГОВЬ: Бүх нийтийн гүйлтийн тэмцээнд 200 гаруй иргэн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-21 15:37:33

Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас “Сайншанд марафон-2023” бүх нийтийн гүйлтийг энэ сарын 17-нд зохион байгууллаа.


Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй 15-29 нас, 30-44 нас, 45-50 нас, 51-ээс дээш насны ангилалд зохион байгуулсан бөгөөд нийт 200 гаруй иргэн оролцов.


Тэмцээний  эрэгтэй 15-29 насны ангилалд тэргүүн байрт Н.Цэрэн, эмэгтэй тэргүүн байрт Б.Халиунаа, 30-44 насны эрэгтэй ангилалд тэргүүн байрт Б.Энхжин, эмэгтэй тэргүүн байрт В.Отгонтуулэрэгтэй 45-50 насны ангилалд тэргүүн байрт Н.Батмөнхчир, эмэгтэй тэргүүн байрт А.Адьяабаяр, 51-ээс дээш насны эрэгтэй ангиллын тэргүүн байрт Б.Батзориг, эмэгтэй тэргүүн байрт Л.Баянжаргал нар шалгарлаа.


Ташрамд дурдахад, Сайншанд сумын Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа 2" үйл ажиллагааны хөтөлбөр, "Иргэдэд ээлтэй Эрүүл хот" зорилтот жилийн хүрээнд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, иргэдэд сурталчлахиргэдийг биеийн тамираар хичээллэх хүсэл сонирхлыг төрүүлэх зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ