Байгаль хамгаалахад зориулж 20 мотоцикль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-09-13 12:54:45

“Монголын самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий 20 мотоцикль хүлээлгэж өглөө. 

Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон  мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Баятбаяр талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр мотоциклиудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд  иргэн  бүрийн оролцоо чухал үүрэгтэйг онцоллоо.

Тус ТББ нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаль хамгаалах үйлсэд зориулан, тус бүр нь нэг сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий эдгээр мотоциклийг зориулалтын малгай, нүдний шил, галын хор, галын бүтээлэг зэрэг хэрэгслийн хамт дагалдуулж өгөв.

Ж.Болор

Холбоотой мэдээ