ХОВД: “Бахархлын өдөр” үйл ажиллагаанд 250 орчим хүн оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Ховд
эко цементийн үйлдвэр энэ сарын 28-нд “Бахархлын өдөр” үйл ажиллагаа зохион
байгууллаа.
Тус
үйлдвэр ашиглалтад орсноор 300 гаруй хүн шинэ ажлын байртай болж, хоногт 1200 тонн цементийг стандартын дагуу
үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
"Бахархлын
өдөр" үйл ажиллагааны хүрээнд цементийн үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал,
ирээдүйн зорилго, цаашдын зорилтыг танилцуулж, инженер, техникийн ажилтнуудынхаа
санал бодлыг сонслоо. Дээрх
үйл ажиллагаанд 250 орчим хүн оролцсон байна.
Тус
үйлдвэр гол төлөв Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай гэсэн баруун бүсийн
аймгуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд цаашид
үйл ажиллагаагаа улам өргөжүүлж барилгын компаниудтай нягт уялтай холбоотой
ажиллах зорилт дэвшүүлжээ. Тус үйлдвэрийн мэргэжилтнүүд энэ сард баруун бүсийн 5 аймгийн барилгын
салбарынхантай уулзаж, бүтээгдэхүүний чанарыг таних арга зүйн зөвлөмжүүдийг
түгээж байна.