БАЯНХОНГОР: Өлзийтийн өсвөрийн харваачид улсын наадамд цэц мэргэнээ сорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-04 11:57:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өлзийт сумын шагай харваач хүүхдүүдийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзан, наадамдаа өндөр амжилт гаргахыг хүсэв. Мөн үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, шагайн харваан холбооны тэргүүн Б.Энхтүвшин тус сумын шагайн холбооны гишүүдэд шагайн харвааны зурхай, сэнтийг гардууллаа.


Өлзийтийн залуу харваачид өсвөрийн улсын аварга шалгаруулах наадмаас хошой мөнгө хүртсэнээр энэ жил улсын наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Тэд улсын наадамд амжилт гаргавал Улсын идэр мэргэн цол хүртэх юм.




Холбоотой мэдээ