Украин улс 60 тэрбум долларын зээл тусламж авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА./iz.ru/. 2022 оны 2 дугаар
сараас хойш Украин улс гадаадын түншүүдээсээ зээл тусламж хэлбэрээр 60 тэрбум
доллар хүлээн авчээ. Энэ тухай тус улсын парламент болох Дээд Радын гишүүн
Ярослав Железняк өнөөдөр Telegram сувгийн хуудсандаа бичсэн байна.
Түүний бичсэнээр, Украиныг
хамгийн ихээр дэмжсэн улс бол АНУ бөгөөд 20,43 тэрбум долларын тусламж үзүүлжээ.
Удаад нь Европын Холбоо /$19,39 тэрбум/, Олон улсын валютын сан /$6,29 тэрбум/
орж байна.
Киевт суугаа АНУ-ын элчин сайд
Брижит Бринк долоо хоногийн өмнө мэдэгдэхдээ, Вашингтоны зүгээс Украинд
үзүүлсэн төсвийн шууд дэмжлэгийн нийт хэмжээ 20 тэрбум доллароос давсныг хэлж
байсан юм. Энэ мөнгийг онцгой байдлын албадын болон эрүүл мэнд, боловсролын
салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулжээ.
Дээд Радын төсвийн хорооны дарга
Роксолана Пидласа-гийн мэдээлснээр бол, 2023 он гарснаас хойш Украин улс 25 тэрбум
гаруй долларын санхүүгийн тусламжийг гадаад орнуудаас авсан нь улсын төсвийн
нийт орлогын 49,1 хувийг бүрдүүлж байна. Украины төсвийн хамгийн хандивлагч нь
Европын Холбоо бөгөөд зөвхөн онд гэхэд $11,43 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл
олгожээ. Харин төсвийн дэмжлэг буюу буцалтгүй тусламж үзүүлэх тал дээр АНУ
урьдын адил хамгийн том донор хэвээр байна.