Хөөт-Чойбалсан-Бичигт боомтын төмөр замыг Жиньжоу боомттой холбох талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-08 12:04:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх БНХАУ-ын Жиньжоу боомт группийн Дэд ерөнхийлөгч Цао Чэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Жиньжоу группийн төлөөлөл тус боомтод Монгол-Хятад-Орос гурван улсыг төдийгүй Евро-Азийг холбосон логистикийн парк байгуулах төслийн талаар танилцуулж, талууд Бичигт-Зүүнхатавч боомтоос автозам, төмөр зам, далайн зам хосолсон тээврээр экспортын тээвэр хийх талаар санал солилцлоо.


БНХАУ-д далайн тээвэр нь төмөр замын тээврээс 8 дахин хямд өртөгтэй. Жиньжоу нь дэлхийн 100 гаруй улстай усан тээврээр холбогдож, жилд 100 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, олон улсын худалдааны боомт юм.

Холбоотой мэдээ