Зүүн Азийн залуучуудын наадмаас манай улс 19 медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-20 10:08:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадам манай улсад 5 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.


Өнөөдөр өглөөний байдлаар манай шигшээ баг 3 алтан медаль, 6 мөнгөн медаль, 10 хүрэл медаль буюу нийт 19 медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа юм.  


Алтан медаль

Жүдо бөх эмэгтэй 44 кг - Тогтбаатарын Отгонжаргал

3х3 сагсан бөмбөг – Монголын эрэгтэй шигшээ баг

Эрэгтэй бокс 54 кг – О.Энхсайхан


Мөнгөн медаль

Жүдо бөх эрэгтэй 55 кг -С.Мөнх-Оргил

Эмэгтэй бокс 50 кг – Б.Саруул 

Эмэгтэй бокс 60 кг – Д.Гэрэлсайхан

Эрэгтэй бокс 51 кг - Х.Дөлгөөнсайхан

Эрэгтэй бокс 63,5 кг – Ү.Баасандаш

E-SPORT - KING OF FIGHTERS - Б.Мандахнаран


Хүрэл медаль

Жүдо бөх эмэгтэй 63 кг - Х.Маралмаа

Жүдо бөх эрэгтэй 60 кг - Б.Мөнгөнхуяг 

Жүдо бөх эмэгтэй 52 кг - Т.Ариунзаяа 

3х3 сагсан бөмбөг – Монголын эмэгтэй шигшээ баг

Эрэгтэй бокс 48 кг – О.Түвшинзаяа

Эрэгтэй бокс 57 кг – Э.Мөнх-Эрдэнэ

Эрэгтэй бокс 60 кг – У.Алтангэрэл

Эрэгтэй бокс 67 кг - Б.Очирдарь

E-SPORT - VR TENNIS төрлийн Д.Мандах

Эмэгтэй бокс 54 кг – Э.Номундарь

Таеквондо эмэгтэй +63 кг -  П.Удвал




Холбоотой мэдээ