Жаргалтхаан сумынхан хүлэмжийн аж ахуйн Ургацын баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-16 14:18:32

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд өнгөрсөн жил Солонгос улсын “JCI Сигопу” байгууллагын хөрөнгөөр байгуулагдсан хүлэмжийн аж ахуй Ургацын баяраа тэмдэглэлээ.

Энэхүү арга хэмжээнд “JCI Сигопу” салбар байгууллагын 2016 оны ерөнхийлөгч Ким Дөк Юл /Kim Deok Ryul/, "JCI Лидер" салбар байгууллагын 2016 оны ерөнхийлөгч Ч.Ариунболд болон тус байгууллагуудын төлөөлөл ирж оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр хүлэмжид ургасан ургацын дээжээр кимчи болон солонгос хоол хийж сумын иргэдэд амталгаа явуулж сурталчиллаа. Жаргалтхаан сумынхан хүлэмжиндээ тарьж ургуулсан  кимчигээ нэрийн бүтээгдэхүүнээ болгосон аж.

Мөн тус байгууллагын ерөнхийлөгч, сумын Засаг дарга Б.Цогт-Орших нар уулзалт хийж, JCI байгууллагын зүгээс Хүлэмжийн аж ахуйд нэмж хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ