Нийтийн тээврийн хоёр чиглэлд богино эргэлт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 12 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд гаргаад байна.
Тодруулбал Ч:1 чиглэл нь Энхтайван өргөн чөлөөний дагуу
Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Тухайн чиглэлийг ажил тарах
цагуудад Ч:1А Ч:1Б гэсэн 2 чиглэл болгон богино эргэлтээр зохицуулалт хийгээд байна.
Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа
бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын талбайгаас буцаж байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газраас
мэдээлэв.