Эрэгтэй хөлбөмбөгчид Ханжоуг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 онд болох байсан Азийн 19 дүгээр наадам "Ковид-19" цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдож, 2023 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар болсон билээ.
Маргааш эхлэх Азийн наадамд оролцохоор хөлбөмбөгийн
эрэгтэй шигшээ багийнхан эх орноосоо мордлоо.
Эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт
Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багуудтай нэг хэсэгт өрсөлдөх юм.
Тоглолтын
хуваарь:
9 дүгээр сарын 19-нд
Вьетнам - Монгол 16.00
9 дүгээр сарын 21-нд
Монгол - Саудын Араб 16.00
9 дүгээр сарын 24-нд
Иран - Монгол 19.30