Манай 4 эмэгтэй ДАШТ-д өнөөдөр зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-19 10:39:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд манай 4 эмэгтэй зодоглох хуваарьтай.


Тухайбал, 50 кг-д 28 бөх зодоглохоос ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д. Отгонжаргал эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Франц-Туркийн бөхчүүдийн хэн ялсантай нь  өрсөлдөнө.


57 кг-д 36 бөх хүч сорих бөгөөд олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болортуяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европийн хошой аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Украины Алина Хрушина Акобиятай барилдана.


65 кг-ын жинд Т.Энхжин эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Европын хошой аварга Болгарын Мими Христоватай хүч үзэх юм.


76 кг-д 29 орны бөхчүүд барилдах бөгөөд Н.Загардулам эхний тойрогт Африк тивийн хошой аварга Нигерийн Ханна Рюебентэй барилдана.


Харин өчигдрийн барилдааны 55 кг-д Японы бөх, дэлхийн хошой аварга Харүна Окүнод 2:9 оноогоор хожигдсон ч, Японы бөх финалд шалгарсан болохоор Ч.Отгонтуяа дагах барилдаанд зодоглох болсон ба  дэлхийн залуучуудын аварга, AIN-Беларусийн Арина Мартыноватай өрсөлдөх юм.

 

Холбоотой мэдээ