ДАШТ-ий сүүлийн өдөр манай улсаас барилдах бөхчүүд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдах товтой.
Энэ
удаагийн ДАШТ-ий 53 кг-ын жинд 31 бөх барилдаж байна. Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн
53 кг-д цэргийн дэлхийн аварга, ОУХМ Г.Отгонжаргал, Шведийн тамирчин Европын
хошой аварга Эмма Малмгрентэй учраа таарчээ.
62 кг-ын жинд 34 бөх өрсөлдөхөөр болсон ба дэлхийн
аварга МУГТ П.Орхон эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын
тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга Лон Жиатай өрсөлдөх юм.
Харин
68 кг-д 33 бөх барилдаж байгаа бөгөөд ОУХМ Э.Дэлгэрмаа эхний тойрогт мөн гоц
мөргөж, хоёрын даваанд эзэн орны тамирчин 18 настай Эмилия Яковлевичтэй хүч үзэхээр
болжээ.
72
кг-ын жинд харьцангуй цөөн буюу 18 бөх барилдаж байгаагаас ОУХМ Э.Даваанасан
эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн Ивона Стрзалкатай барилдахаар
болжээ.
Харин
эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Парис-2024” олимпын эрхээ биелүүлж, ДАШТ-ий
алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан МУГТ Д.Отгонжаргал, олимп, дэлхийн аварга
Японы Юи Сүсакитай барилдах юм.