"Парис-2024" Олимпын наадмыг дэнслэх эрхийг Л.Одгэрэл хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-21 15:11:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий, олимпын дэвжээн дээр шүүнэ гэдэг өөрөө нэр төрийн хэрэг байдаг. Тэгвэл “Парис-2024” олимпын наадмыг шүүх эрхийг Монголын шүүгчдээс анхлан хүртсэн хүнээр хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл тодорлоо.


Л.Одгэрэл өмнө нь "Жакарта 2018" Азийн наадам, "Буэнос-Айрес 2018" Залуучуудын олимп, "Токио 2020" олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан арвин туршлагатай.


Тэрбээр мөн 2 хоногийн дараа нээлтээ хийх "Ханжоу 2022" Азийн наадамд хүрэлцэн очиж, туйванчдын тэмцээнийг шүүх юм байна.

 

Холбоотой мэдээ