Жаргалтхаан сумын эмнэлэг шинэ автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-19 13:36:14

Катар улсын Эмирийн зөвлөх эрхэмсэг Шейх Мохаммед Бин Кхалифа,  Бин Хамад Аль Тханид нар Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд амрах зорилгоор хувийн айлчлал хийхдээ тус сумын эмнэлэгт өөрийн хөрөнгөөр 72 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Мөн сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, яаралтай тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхэд зориулж эмчилгээний төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн шинэ автомашин, сумын Хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга нар, Байгаль орчин, Газар, Ерөнхий боловсролын сургуулийн албан хэрэгцээнд зориулж 10 ширхэг Даюун маркийн мотоциклийг буцалтгүй тусламжаар олголоо.

Тус сумын эрүүл мэндийн салбар боловсон хүчнээр 100 хувь хангагдсан, жилд 200-220 хүн хэвтэн эмчлүүлдэг. Давхардсан тоогоор 6000 гаруй хүн үйлчлүүлдэг аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ