Автомашингүй өдрийг “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа!” уриатай зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Автомашингүй өдрийг
нийслэлд “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа!” уриан дор өнөөдөр зохион байгуулж байна.
Энэ өдөр
Д.Сүхбаатарын талбайд ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа болон
хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын
төлөөлөл эмч, сувилагч нар хүүхдийн
үзлэг, чих, хамар, хоолой, чихрийн шижин
болон сүрьеэгийн илрүүлэг, цусны даралт ихсэх талаар болон дасгал хөдөлгөөний зөвлөгөө,
эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгөн, иргэдэд
үзлэг,
оношилгоо хийж
байна.
Хүрээлэн
буй орчин болон нийгэмд
автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн
анхаарлыг хандуулах зорилгоор манай улс 2009
оноос хойш Автомашингүй өдрийг зохион байгуулж ирлээ.
Энэ жилийн хувьд иргэдийн эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд
ажиллаж, амьдрах нөхцөлийг бий болгоход байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн
иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа!” уриан дор зохион байгуулж байна.
Автомашингүй өдөр “Car free day”-г өдгөө дэлхийн 2000 гаруй хот энэ өдрийг зохион байгуулан, тэмдэглэж байна.
Дэлхийн
олон улс, хот автомашины хэт их олшролоос үүдэлтэйгээр олон асуудалтай тулгарах
болсон тул аваар осол, агаарын бохирдол, хүлэмжийн хий, автомашины хэрэглээг
бууруулах, явган алхалт, нийтийн тээвэр, унадаг дугуйн хэрэглээг дэмжих замаар
хэт автомашинжсан нийгмээс ангижрах бодлого баримтлах болсон.
Уг бодлогыг хэрэгжүүлэх томоохон үйл ажиллагааны нэг нь Автомашингүй өдөр буюу “Car free day” юм. 1990-ээд оноос эхлэн Европын хотууд энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэх болсон бөгөөд өдгөө дэлхийн 2000 гаруй хот энэ өдрийг зохион байгуулан тэмдэглэж байна.