Японы улсын буцалтгүй тусламжаар гамшгаас сэргийлэх радарын станц байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-06 16:13:34

БОНХАЖ-ын Дэд сайд М.Хүрэлсүх Япон улсын Марубэни корпорацийн төлөөлөгчийн газрын дарга ноён Ёшида, түүний Монгол дахь төлөөлөгч Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар ноён Ёшида Монгол улсын цаг уурын мэдээллийн системийг сайжруулах зорилгоор гурван радарын станц барих төслийг танилцуулсан юм. Уг станцууд нь Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн зэрэг газруудад барих ба цаг агаарын төлөв байдлыг мэдээлж байх ажээ. Дэд сайд М.Хүрэлсүх нийгмийн олон тал дээр хамтран ажилладаг Япон улсын Засгийн газарт талархлаа илэрхийлээд радарын станцын төсөлтэй хурдан танилцаж, ажил хэрэг болгоно. Гадаад хэргийн яамаараа дамжуулан хариуг хурдан хүргүүлж тун удахгүй станцуудынхаа нээлтэн дээр хамтдаа зогсоно гэж найдаж байна гэлээ. Энэхүү төслийн хүрээнд 1997 онд Морин уулын гамшигийн аюулаас урьдчилан сэргийлэх радарын станцыг барьсан байна. Станц нь эргэн тойрондоо ойролцоогоор 400 км зайд байгаа vvлийг илрvvлэх, тvvний шилжилт хєдєлгєєнийг тасралтгvй ажиглах, мєн 150 км радиуст байгаа vvлэнд зvсэлт хийж vvлний нягт, услагийн хэмжээ, аянга цахилгаан, салхины хурд чиглэлийг тодорхойлох хvчин чадалтай ажээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд