Монголын шигшээ баг 15-д жагсаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн наадмын 3 дахь өдөр өндөрлөж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д жүдоч Ц.Цогтбаатар хүрэл медаль зүүснээр жүдо бөхийн тамирчид Азийн наадмаас 3 дахь медалиа хүртлээ.
Одоогийн байдлаар Ханжөүд Хятадын шигшээ 32
алтан медальтай, нийт 52 медальтай тасархай тэргүүлж байна.
Монголын
шигшээ баг 1 мөнгө, 3 хүрэл медальтай 15-д жагсчээ. Манай яг дор бичигдсэн АНЭУ хоёр
медальтай байгаа бөгөөд хоёуланг нь манай жүдочид буюу АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй
Б.Хорлоодой мөнгө, Б.Нармандах хүрэл медаль авч өгчээ.
Олон
Улсын шүүгч Т.Энхцэцэг Азийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүн явуулж байна.