Г.Лундаа, Х.Бекнур нар эхний ялалтаа авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаагийн Азийн наадмын боксын төрөлд 38 орны 238 тамирчин өрсөлдөж байна.
“Ханжөү
2022" XIX Азийн наадмын боксын төрлийн 3 дахь өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд
Г.Лундаа Йемен улсын боксчинг ялсан юм. Мөн сая эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур
Непалын боксчинтой тулалдаж Азийн наадмын эхний ялалтаа авлаа.
Өнөөдөр 50 кг-ын жинд О.Есүгэн Бангладеш тамирчинтай, 92 кг-ын жинд Д.Бариахаан Казакстаны тамирчинтай, 63.5 кг жинд МУГТ Б.Чинзориг Узбекистаны тамирчинтай тус тус тулалдана.
Боксын тэмцээний медалийн төлөөх
тулаанууд 10-р сарын 01-нээс эхлэх юм.