Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдочид тэмцээний сүүлийн өдөр холимог багийн төрлөөр медальтнаа шалгаруулдаг. Энэ удаагийн "Ханжөү 2022" Азийн наадмын холимог багийн төрөлд 9 баг оролцсон юм.
Манай
холимог багийнхан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөхчүүдтэй хүч үзэж,
О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нар өөрсдийн учрааг төвөггүйхэн ялж, 3:0-ээр илүүрхэж байсан бол, дөрөв дэх
тамирчин болох Б.Ням-Эрдэнэ давжээнээ гарч өрсөлдөгчөө базари үнэлгээгээр хожиж
явахдаа иппоноор цэвэр даруулснаас тооны харьцаа 3:1 болсон юм.
Тун эгзэгтэй шийдвэрлэх мөчид дэвжээнд гарсан Г.Алтанбаганад маш их хариуцлага ирсэн. Тэрбээр хоёр торгуультай, өрсөлдөгч нь нэг торгуультай хэцүү мөчид шийдвэрлэх мэх хийж, базари үнэлгээ авснаар тооны харьцааг 4:1 болгож багтаа хожил авчирлаа. Ийнхүү Монголын жүдочид холимог багийн төрөлд хүрэл медалийн болзол хангалаа.
Ийнхүү "Ханжөү-2022" Азийн
зуны XIX наадмын жүдо бөхийн багийн төрөлд хүрэл медаль хүртсэн
амжилтаараа Монгол Улсын үндэсний шигшээ баг 2 мөнгө, 5 хүрэл медальтай Ази
тивийн 45 орноос 14 дүгээр байрт жагсаж байна.